Секс хийх нь зөвхөн түрхэн зуурын жаргал, хамтрагчтайгаа харилцаагаа дотносгох зан үйл бишээ. Сексийн үед болон секс хийж эхлэхийн өмнө хүний өнчин тархинаас андроген буюу бэлгийн даавар маш их ялгарч улам их хүсэмжилдэг. Энэ үед эм бэлэг эрхтэн хэвийн үеэсээ илүү хөөж, чийгтэн гадны биетийг оруулах боломжтой болдог бол эр бэлэг эрхтэн цусаар дүүрч хийхэд бэлэн болдог.
Үүний дараагаар эр эм аль аль эндорфин болон окситоцин дааврууд ялгарч тархинд таашаал авах мэдрэмжийг өгдөг. Мөн эдгээр дааврууд нь аз жаргалыг нэмэгдүүлж, өвчнийг намдааж, сэтгэл санааг тайвшруулдаг.
Секс бол өөрөө байгалийн өвчин намдаагч юм. Бас эсийн шинэчлэлт явагдах процес билээ. Секс хийх үед тестостерон даавар мэдэгдэхүйц өсдөг. Энэ нь бидний эрчтэй хүчтэй байлгадаг эр даавар билээ. Мөн калори шатаадаг, дасгал хөдөлгөөний үүргийг гүйцэтгэдэг, нойрны чанарыг сайжруулдаг гэх мэт сайн талыг нь дурдаад барахгүй.
Ялангуяа эмэгтэйчүүд тогтмол сексийн харилцаатай байж түүнээсээ дур ханаж чаддаг болсноор уур уцаар, стрес маш бага түвшинтэй байх боломжтой. Сексийн амьдралдаа сэтгэл ханамжтай хүн ааш муутай байх нь тун ховор шүү.
Харин сексийг донтох хэмжээнд буюу хэт хамааралтай болох, биеэ ядраах, хүсээгүй байхдаа хүчилж хийх зэрэг нь таныг мэдрэлийн ядаргаанд оруулж, үс унах, ой тогтоолт муудах, зан байдалд өөрчлөлт орох, аз жаргалгүй болох зэрэг сөрөг шинж тэмдгийг өгч болзошгүйг анхаараарай.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments