Дауны хам шинж гэж юу вэ?

 


Down syndrome буюу дауны хам шинж нь хүний биеийн эсүүдэд илүүдэл хромсом агуулагдсанаар бий болдог генийн өөрчлөлт юм. 😎

Дауны хам шинжтэй хүн энгийн хүмүүстэй харьцуулахад сурах чадвар тодорхой хэмжээгээр удаан, мөн өвчинд өртөмтгий, эрүүл мэндийн өөрчлөлт олонтой байдаг.

Гэсэн ч дауны хам шинжтэй хүн бүхэн өөрийн гэсэн онцлог шинж чанартай давуу болон сул талтай сэтгэцийн хувьд эрүүл бидний л адил хүн гэдгийг ойлгох нь зүйтэй.

Дауны хам шинжийн гол шалтгаан нь генетик. Эс болгон 23 хос хромсом агуулдаг бөгөөд  23 нь ээжээсээ 23 нь ааваасаа авдаг. Тиймээс хүн болгон 46 хромсомтой. 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар илэрдэг. Энэхүү 21 хромсомын нэмэлт ген нь дауны хам шинжийг үүсгэнэ гэсэн үг.

Одоогоор энэхүү 21 нь хромсомын илүүдэл нь юунаас болж үүсч байгаа нь тодорхойгүй. Илүүдэл хромсом ааваасаа ч ээжээсээ ч ирж болно. Хүний эр, эм бэлгийн эсэд 21 хромсом илүү байгааг урьдчилан таамаглах боломж байдаггүй.

Багахан хувийн магадлалтай нэг шалтгаан бол хожуу насанд жирэмслэхтэй хамааралтай байж болзошгүй. Учир нь дауны хам шинжтэй хүүхдүүд голдуу 35 с дээш насанд жирэмсэлсэн ээжүүдээс төрсөн судалгаа байдаг. Гэвч үүнд хэнийг ч буруутгах аргагүй ба энэхүү хам шинж нь юунаас үүсэлтэй нь тодорхой бус. 

Англид хийгдсэн судалгаагаар ойролцоогоор 1000 хүүхдийн нэг нь дауны хам шинжтэй төрдөг байна. Тэгэхээр энэ нь тийм ч ховор үзэгдэл биш. 

Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж тохирсон ажил хөдөлмөр эрхлэх боломжтой. Дауны хам шинжийг мэргэжлийн эмч л оношлож чадна. Мөн тэдэнд сэтгэл зүйн тусламж дэмжлэг хэзээд ус агаар мэт хэрэгтэй!

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

0 Comments